БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох юм. Тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хүссэн ч хүсээгүй ч Монгол улсын номер нэг эдийн засгийн түнш орон. Аятайхан угтаж аваад улсдаа ашигтай гэрээ хэлцэл хийгээд ав. Улсад гай болсон троллууд харин дуугүй л байж үзээрэй дээ. Хөлсний хэдэн урвагч гэх бичээчүүд бий шүү.

    3 0 Хариу бичих
  2. Zeelsen munguu nehej irj bgaa ugj chadahgui bol zamiin ud hyatdiih bolno

    0 3 Хариу бичих