Монголбанк 1.7 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2022 оны долоодугаар сард 1,759.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 9.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад, 12 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 778.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 650 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 7 дугаар сард дундаж үнэ 185,224.93 төгрөг байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)