Шатрын олимпиад: Монголын шатарчид VI өрөгт ялалт байгууллаа
Энэтхэгийн Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын зургаадугаар өрөг өчигдөр явагдлаа. Өмнөх өрөгт ялагдал амсаад байсан манай шатарчид энэ өрөгт ялалт байгуулсан юм. Эрэгтэйчүүд Марокко улсын шигшээг 4:0-ээр хуурай хожсоноор чансаагаараа 38 дугаарт бичигдэж байна. Их мастер С.Билгүүн энэ удаад өнжсөн бол Д.Батсүрэн Ильяс Мселлекийг, Г.Амартүвшин Адел Чоукриг, Б.Гүндаваа Яссер Ходж Халтиг, С.Ган-Эрдэнэ Нассим Зрикемийг тус тус хожжээ.
Харин эмэгтэйчүүд Норвегийн багийг 2.5:1.5-аар буулган авлаа. Их мастер А.Энхтуул өнжиж Б. Мөнгөнзул Алена Айзенбергийг, Д.Мөнхзул Моуд Родсмэнийг хожиж, Т.Мөнхзул Жозефин Хейнемантай тэнцжээ. Зургаан өргийн дараах дүнгээр эмэгтэй шатарчид 162 орноос 12-23 дугаарт бичигдэж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
Ц.Болор-Эрдэнэ 4 өдрийн өмнө
МОНГОЛЫН ШАТАРЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ.ЦААШ АХИАД АМЖИЛТ ХҮСЭЕ.САЙН БАЙНА.ЭНЭ ЦӨӨН ХҮНТЭЙ ГЭХДЭЭ САЙН БАЙНА.
0 0 Хариу бичихZochin 8 өдрийн өмнө
Монголдоо сүр сүр гэж бичсэн өөрөөсөө ичээрэй!!! Чи тиым мундаг бол дэлхий, ази байг гэхэд наад захын Хилийн дээс алхаад жижигхэн тэмцээнд орж үзчээд сүр байна уу? Аймаар байна уу? Амархан байна уу? Ямар байдгыг биеээрээ мэдрээд наад үгээ бичээрэй за! Ёстой төрхи хоосон, оюуны эзийн засгийн ядууралтай юм аа чи!!! Өрөвдчихлөө чамайг эээ хөөрхий ….
1 0 Хариу бичихЗочин 8 өдрийн өмнө
манайд эхний 100д багтдаг тамирчин бараг байхгүй юм байна лээ ш дээ. Батсүрэн гээд өсвөрийн ангиллаар л нэг байна. Монголдоо л сүр сүр рекламдаад байхаас биш.жүдо, чөлөөт нтр бол өөр юм билээ
0 0 Хариу бичих