Алина Кабаевагийн АНУ дахь хөрөнгийг царцаалаа

Оросын Төрийн Думын гишүүн асан Алина Кабаевагийн эсрэг хориг тавьж буйгаа АНУ-ын Сангийн яам зарлалаа. Ингэснээр түүний Америк дахь бүх хөрөнгийг царцааж, америкчуудыг түүнтэй харьцахыг хориглож буй аж. Энэ оны тавдугаар сард Их Британи анхлан Кабаевагийн эсрэг хориг тавихаа зарласан бол зургаадугаар сард Европын холбоо хоригийн жагсаалтдаа оруулсан юм. 

Владимир Путины амраг гэгддэг А.Кабаева нь хэвлэлийн байгууллагуудыг нэгтгэсэн "Үндэсний медиа групп"-ийг тэргүүлдэг ажээ. Узбекистан гаралтай Кабаева 2004 онд Афины олимпоос гимнастикийн төрлөөр алтан медаль хүртэж байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Ерөнхийлөгч В. В. Путины шинэ эхнэр нь уран гулгалтын тамирчин Алина Загитова юм.

    0 0 Хариу бичих
  2. Нууц амраг нь яг мөн үү?

    1 0 Хариу бичих
    • Авгай нь

      0 0
    • нууц амраг цаашаа за

      0 0