ОУВС Монгол Улсад хөтөлбөр санал болгохгүй

Олон улсын валютын сангаас Монгол Улсын эдийн засгийн эрсдэлийг өндөр инфляц, экспортын саатал гэж тодорхойлж байна. Цаашдаа Засгийн газар, Төв банк инфляцын эсрэг төсөв мөнгөний зөв бодлого барьж, халамжийн бодлогоо зорилтот иргэдэд чиглүүлэхийг зөвлөлөө. ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Юн Сок Хён хэвлэлд өгсөн ярилцлагадаа " Инфляцтай холбоотойгоор Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн нь дорвитой алхам болсон. Мөн төсвөө хоёр удаа тодотгохдоо гол зорилгоо орхигдуулалгүй төсвийн алдагдлыг анх зорьсон хэмжээндээ барьж чадсан. Түүнчлэн эхний хагас жилийн төсвийн орлогын гүйцэтгэл төсөөллөөс давсан дүр зурагтай байна. Монгол Улс төсвийн бүтцийн шинэтгэлээ олон жилийн хугацаанд хийж ирсэн. Хамгийн сүүлд Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг боловсруулж дууслаа. Мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дээр шинэчлэл хийхээр хууль эрх зүйн зохицуулалт явагдаж байна. Энэ хүрээнд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээг богино хугацаанд бууруулсан. Үүгээр бондын төлбөрийг төлөх хэмжээнд хүрсэн гэж харж байна. Өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөлт сайн явагдсан тул ОУВС Монгол Улсад хөтөлбөр санал болгохгүй. Монголбанкны зүгээс гадаад валютын ханшийг хатуу барихаа больж чөлөөтэй хөрвөх боломжийг бүрдүүлсэнээр төгрөгийн ханш 10 гаруй хувиар суларсан ч тогтворжиж байгаа гэж хэлж болно.

Цаашид төсвийн зарцуулалтаа оновчтой болгож, халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлэхийг зөвлөж буй. Мөн нөөцтэй уялдуулан гадаад валютын арилжаагаа Монголбанк талдаа ашигтай байхаар хийх хэрэгтэй. Дотоодод засаглал сайжирч ил тод байдал илүү нэмэгдсэнээр Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татаж чадна. Бизнесийн орчин сайжирсанаар өрийн дарамтаас гарах боломж бүрдэнэ" гэлээ.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Дампуурах нь тодорхой

    0 0 Хариу бичих
  2. Төсвийн орлого зарлагаасаа давж байж л энэ улс өрнөөсөө сална. Жил болгон л зарлага нь орлогоосоо өндөр гаднаас нэмж зээл аваад л байх юм. Тэр хөшөө нтрээ одоо болимоор байгаа юм. Монгол улс ядуу байж 22 аймагтай. Жил болгон аймаг бүрт жоохон мөнгө төсөвлөөд хөгжсөн юм байхгүй. 22 аймгийг хооронд нь нэгтгээд 9 10аад аймаг болгоод тэдгээр аймгуудынхаа төвийг хотын хэмжээнд хүртэл нь хөгжүүлэх хэрэгтэй. 22 хөгждөггүй хүн амьтан амьдрахад хэцүү аймагтай байснаас 9 том аймагтай 9 том хоттой байсан нь дээр. Орон нутагт амьдрахад хэцүү хийх ажил байхгүй нийслэлд байдаг зүйлүүд байхгүй учраас л бүгд нийслэлрүү тэмүүлээд байна.

    2 0 Хариу бичих