Тайвань дайны ирмэгт байгаа нь үнэн үү?

Оросууд Украинд халдан түрэмгийлсэнтэй зэрэгцээд Хятад Тайванийг зэвсгийг хүчээр эзлэх үү гэсэн яриа шуугиан өрнөх болов. Укриан нь сүүлийн 300 жил Орос улсын мэдэлд байсан боловч оросоос өөр үндэстэн атал, тайваньчууд бол хятад үндэстэн. Ийм учраас оросууд Украинд халдсаныг түмэн янзаар буруутгаж болох, харин хятадууд Тайваньд халдвал олон шалтгаанаар зөвтгөж болно гэсэн дуу хоолой ч байна.

Өнөөгийн БНХАУ Тайваньд халдан түрэмгийлж болох ч, болохгүй нэлээд шалтгаан байна.

Тайваний арал бол Хятадын уугуул нутаг биш. Энэ арлыг португальчууд нээж Формозын арал (Сайхан арал) гэсэн нэр өгсөн. Арлыг холланд, испаничууд эзэмшиж байжээ. Мин улс унасны дараа хятад язгууртнууд олноор Тайвань рүү дүрвэх болжээ. Хожим нь Манж Чин улсын үе 1662 онд манж нар арлыг эзлэн өөртөө нэгтгэсэн. Өдгөө арлын нийт хүн ам болох 23 сая хүний ердөө 3 хувь нь уугуул иргэд. Тэд бол австронезийн буюу Номхон далайн арлуудын хүн амд хамрагдах үндэстэн юм.

1895 оны Хятад-Японы дайнаар хятадууд ялагдаж, Шимоносэкийн гэрээгээр Тайваний арал Японы мэдэлд орсон. Дэлхийн 2-р дайн дуустал арлыг япончууд эзэрхэж байв. Японы эзэмшлийн үед өнөөгийн Тайванийн дэд бүтэц, цахилгаан сүлжээ, төмөр зам, метро, цэвэрлэх байгууламж хийгээд боловсролын системийн суурь бий болсон байна. Мөн өмнө нь зөвхөн цагаан будаагаар хязгаарлагддаг байсан газар тариалангийн нэр төрөл өргөжиж дэлхийн элсэн чихрийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болжээ. Тайванийг орчин үежүүлж үсрэнгүй хөгжил тийш татагч нь япончууд байсан.

Дайнд ялагдсан Япон нь Тайвань арлыг Гоминданий төрд эргүүлж өгсөн. Гэвч тэд удалгүй Маогийн коммунтистуудад ялагдан Тайвань руу дүрэвжээ. Хоёр сая хятад тийш зугтсаны хагас нь гоминданий цэргүүд байсан гэх. Тэд зугтахдаа соёлын үнэт зүйл, их хэмжээний үнэт хөрөнгө, нам төрийн архиваа авч гарч чадсан байна. Үнэт эдлэлүүд нь одоо Тайбэйгийн үндэсний мүзэйд хадгалагдаж байна. Тайваний Үндэсний мүзэй дэлхийд хамгийн томд тооцогддог. Тайваньд Хятадын Гоминдань намын бие даасан төр, Засгийн газар байгуулагдав. Тэд 1949 онд Бээжинд байгуулагдсан коммунист төрийг үл хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө Тайваний аралд түр оршин сууж байгаа ба ирээдүйд нийслэл нь дахин Бээжинд шилжих болно гэсэн хатуу итгэлтэй аж. Харин Бээжингийн коммунистууд мэдээж Тайваний төрийг үл зөвшөөрч, удалгүй эх газартаа нийлүүлнэ гэсэн хатуу чанга үзэлтэй байсан юм.

Хятад бол 1945 онд НҮБ-ыг байгуулалцсан голлох орны нэг, эхнээсээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. Эх газарт коммунист засаг тогтоход арал руу зугтсан гоминьданьчууд НҮБ дахь байр сууриа хэвээр хадгалан хоцорчээ. Гэвч арваадхан сая хүнтэй Бүгд найрамдах Хятад улс буюу Тайвань нь бараг тэрбум шахам хүнтэй Бүгд найрамдах Хятад ард улсыг олон жил төлөөлөх нь утга учиргүй хэрэг гэдгийг нийтээр зөвшөөрсөн учир тэднийг тэндээс гарган оронд нь Бээжингийн коммунист засаг суудлыг нь эзэллээ. Энэ явдал 1971 онд тохиосон.

1972 онд АНУ-ын Ерөнхийлөгч Никсон Бээжинд айлчилснаар хоёр орны харилцаа хэвийн болж эхлэв. Улмаар 1979 онд Ерөнхийлөгч Картэр “Нэг Хятад” гэсэн зарчмыг хүлээн зөвшөөрч Тайпэйтэй дипломат харилцаагаа таслан, Бээжинд элчин сайдын яамаа нээв. Гэвч америкчууд Тайванийг зөнд нь орхисонгүй. АНУ-Тайваний хооронд мөн тэр онд хийсэн гэрээгээр америкчууд дипломат биш хүрээнд арлын бие даасан байдал, ардчилал, эрх чөлөөг хамгаалж, цэргийн шугамаар үргэлж хамтран ажиллах, аралд аюул занал учирсан тохиолдолд шууд цэргийн тусламж үзүүлэхээр болсон юм. Үүнийг ч БНХАУ тэр үед зөвшөөрсөн.

1980-аад оны дундаас Тайвань дахь Гоминьдань намын дангаар засаглал ганхаж эхэллээ. Тэнд Ардчилсан нам хэмээх сөрөг хүчин бий болов. Эх газрын Хятад, Тайвань хоёрын хооронд “1992 оны зөвшил” гэсэн ойлголт байдаг. Энэ нь аль аль тал “нэг Хятад” гэсэн зарчим баримтлана, харин үүнийгээ хэрхэн тайлбарлах нь өөрсөд өөрсөдийнх нь асуудал. Ардчилагчид 2000 онд сонгуульд ялалт байгуулжээ. Тэд энэ “1992 оны зөвшлийг” эрс үгүйсгэв. Энэ үеэс Тайванийг тусгаар тогтнуулах, бие дааж НҮБ-д элсэх тухай яриа гарч эхэлсэн төдийгүй тэд энэ талаар хүчин чармайлт гаргах болов. Энэ үеэс БНХАУ-ын зүгээс тэднийг заналхийлэх явдал улам хилэнтэй болох болсон. 2008 оны сонгуулиар Гоминьдань нам ялалт байгуулж Ма Иньжи Ерөнхийлөгч болов. Тэрээр “1992 оны зөвшлийг” баримтлахаа мэдэгдсэн ба 2015 онд Ма Иньжи, Си Жинь Пи нар уулзжээ. Ер нь Тайваний статус квог 2049 он хүртэл хэвээр хадгалсаар үүний шийдлийг хойч үедээ үлдээх ойлголцол ч бий болсон гэх нь бий. Гэвч 2016 оны сонгуулиар Ардчилсан дэвшлийн нам дахин Засгийн эрхэнд гарч Ерөнхийлөгчөөр Цай Инвэнь гэх эмэгтэй сонгогдсон. Тэд мөн л тусгаар Тайвань улсын тухай ярьж хүчилснээр эх газрын зүгээс үзүүлэх дарамт эрс нэмэгдлээ.

БНХАУ-АНУ-Тайваний өнөөгийн зөрчлийн байдал ийм төвшинд байна. Гэвч эдгээр орнуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэх магадлал аль зэрэг вэ? 

1. Дэн Сяопингийн шинэчлэлийг хамгийн түрүүн, хамгийн идэвхитэй дэмжсэн нь Тайвань. Эхний хэдэн жилд нь гэхэд тайваньчууд Хятадад 150 сая долларын хөрөнгө оруулжээ. Өнөөдөр Хятадын эдийн засаг тодорхой хэмжээгээр Тайваниас хамааралтай.

2. АНУ- БНХАУ хоёрын эдийн засгийн харилцан хамаарал маш өндөр. Худалдааны эргэлт нь ихнаяд доллар руу тэмүүлж байгаа. Харилцаа тасрах нь аль аль талдаа хөнөөлтэй. АНУ-ын Засгийн газрын өрийн бичгийн дийлэнхийг Хятад худалдан авсан. Өчүүхэн жишээ гэхэд үр тариа, ялангуяа шар буурцаг АНУ-аас 40 тэрбум долларынхыг Хятад худалдан авдаг. Америк ч Хятадын хамгийн том худалдан авагч. Хоёр орон зэвсэгт мөргөлдөөн битгий хэл худалдааны харилцан хориг тавилцахад эдийн засгийн утгаараа сүйрдэггүй юм гэхэд маш том хохирол хүлээнэ.

3. АНУ бий болсноосоо хойшхи хугацаанд Азид хамгийн ивээнгүй ханддаг орон нь Хятад байлаа. 1900 онд Хятадад 8 орны цэрэг орон буулгаж аваад асар их торгууль тавихад АНУ үүнээс аваагүй. 1920 оны Вашингтоны гэрээгээр Хятадын бие даасан тусгаар тогтнол халдашгүй байдлыг хамгаалах хуулийг АНУ санаачлан бүх орноор хүлээг зөвшөөрүүлсэн. Дэлхийн 2-р дайнд Хятад нь АНУ, Англитай мөр зэрэгцэн Япотой тулалдсан. Маогийн коммунистууд засгийн эрхэнд гарснаар хоёр орны харилцаа хүйтэрсэн ч Хятад-СССР биендээ дайсагнасан хүнд үед АНУ-Хятадын харилцаа сайжирсан. Америк, хятад гэсэн хоёр үндэстний түүхэн харилцаа эерэг гэж хэлж болохуйц. Муудсан, хүйтэрсэн тохиолдол олон гарч байсан ч тун удалгүй эвлэрэн харилцан амархан ойлголцож байсан.

4. Тайвань өөрийн хэмжээ, бодит хязгаарын хувьд маш хүчтэй зэвсэглэсэн орон. Тайваний цэрэг зэвсгийн чадамж дэлхийд дээгүүрт тооцогдоно. Үүнээс гадна Тайвань нь НАТО болон ялангуяа АНУ-ын Ази дахь голлох түшиц газар, хамгийн чухал холбоотны нэг. Тайваньд халдсанаар Хятад нь дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгаас тусгаарлагдах төдийгүй цэргийн хүчирхэг эвслийн өөдөөс духаараа мөргөлдөнө. Энэ бол хятадын хувьд яавч хүсэх эд биш.

5. Уламжлалаараа Хятадын үе үеийн төр гадагш байлддаггүй, гадагш эзлэн түрэмгийлэл хийхээс үргэлж зайлсхийсээр ирсэн. Түүхэн дахь Хятадын империализм нь үргэлж Хятадыг эзэлсэн умардын нүүдэлчидтэй холбоотой. Монголчуудын захирч байсан Юань гүрэн Япон, Солонгос, Вьетнам, Ява, Бирмд халдаж байв. Нүүдэлчин Манж нарын эзэгнэж байсан Чин гүрэн Солонгос, Зүүнгар, Шиньжаанд халдаж байсан. 

6. Хятад-Тайваний харилцаа 1949 оноос өдий хүртэл бараг тасралтгүй дайсагнасан шинжтэй байсан авч нэг ч удаа зэвсэгт мөргөлдөөнд хүрч байгаагүй. БНХАУ үргэлж Тайванийг заналхийлж, зарим судлаачдын тоолсоор 100 гаруй удаа хатуу анхааруулга өгөн түрэмгийлэн эзлэхээ илэрхийлж байжээ. Хэрэв энэ хоёр хятадууд хоорондоо дайтвал өнөөгийн нөхцөлд БНХАУ ялалт байгуулах нь тодорхой боловч хариуд нь аймшигтай хохирол хүлээх болно. Магадгүй дэлхийн худалдааны хамгийн том төвийн нэг Шанхай газрын хөрснөөс ч арчигдаж болох. Ийм Пирийн ялалтыг аль аль тал хүсэхгүй байх.

7. Тайвань бол БНХАУ-ын хувьд дотоод зөрчлөө арилгах, төрийн эрхийн төлөө тэмцэгч бүлэглэлүүдийг эвлэрүүлэх чухал хүчин зүйл байсаар ирсэн. Энэ нь Маогаас эхлээд Дэн Сяопин, Зянь Зэминь нараар дараалан одоогийн Си Жиньпин хүртэл үргэлжилж байгаа нь харагдаж байна. Одоо Си даргын байр суурь ганхаж, магадгүй удахгүй огцорч болох нөхцөл үүсээд байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Ийм тохиолдолд байр сууриа бэхжүүлэх, ганхалтаас зайлсхийх нэг уламжлэлт арга нь Тайванийг улам хүчтэй заналхийлж, дайран довтлоход бэлдэж буй мэт жүжиг тоглох, Тайвань болон түүнийг хамгаалагч АНУ-ын аюулын тухай пропагандаа улам чангалах хэрэгтэй болж буй мэт?

8. Хятадууд Номхон далайн бүс дахь Япон, Вьетнам, Филиппинтэй арлуудын маргаан хийсээр ирсэн нь дэлхийн хамгийн том худалдааны талбар болох Малаккийн хоолойг эзэгнэх сонирхолтой холбоотой. Номхон далай дахь АНУ-ын ноёрхолыг түлхэн зайлуулах хорхой үүнийг дагалдана. Гэтэл ийм тоглоомд АНУ-ын үнэнч холбоотон ч гэсэн хятад үндэстний Тайвань оролцох уу? Муу ч сайн ч эцсийн бөлөгт нэг үндэстэн шүү дээ.

2022.8.2


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (28)

  1. Энэ нэг халтар барзгар шамшийсан хогийн юм Моголын энэ нийгмийг ийм замд оруулахад их үүрэг гүйцэтгэсэн далжигар.Дорилогжав Элбэгдоржийн баруун гар балж ард түмний тархийг угаах ажилыг олон аргаар явуулах толгойлогч байсан хүн.

    0 2 Хариу бичих
  2. Мундаг. Ийм зүйлийг манай мунхагууд түрүүлж мэдээд ингэж олон түмний хүртээл болгодог ч болоосой. Дандаа мунхаг тэнэгүүд. Мунхагаасаа болж мундаг толгойтонгуудыг хараан зүхэнэ. Гэтэл өөрсдийнх нь толгой гахайнаас дор.

    2 0 Хариу бичих
  3. Монголд одоохондоо Баабар шиг судалгаатай аливаа асуудалд хандаж бичдэг хүн алга Баабар англи, орос хэлнээс олсон мэдээлэлээ нэгтгэн базаж анализ хийж бичдэг бололтой Олон ургалч үзэлтэй болно гэж ардчилсан нийгэм байгуулах гэж 90 оноос бид зүтгэж байгаа болхоор Баабар минь одоо тэнэг бацаануудад зүхүүлж байх шиг ., доорхи комент бүхэлдээ залуус маань хийрхэлд автаж байгааг харуулж бна бна даа

    5 0 Хариу бичих
  4. Адгийн хөлсний шаар, чи юм юм бичихэд багадна, комплексдээ идэгдсэн зарлик

    2 1 Хариу бичих
  5. Энэ тэнэгийн үгэнд итгэж дагавал эх орноо алдана худлаа поп гар хэдэн худлаа ном гаргаад тэрийг ны дэвэргэдэг долдойнууд ны үнэн үг хэлж байна гээд энэ ны өөрийгөө бүхныг мэдэгч гэж итгээд кккк тэнэг зөнөг одоо болио

    1 2 Хариу бичих
  6. Баабах зөнөжээ. Өөрөө хажууд нь байсан мэт л бурдаг болж.

    2 5 Хариу бичих
  7. Та нар одоо хятадынхаа эсрэг тэмцээч чадахгүи лдээ учир нь та нар гөлөг шүүдээ

    1 1 Хариу бичих
  8. Дайны тухай анхны мэдэгдэхүүнгүй нөхөд Элбэгдорж, Баабар, Бат Үүл нь их мэдэгч царайлаад бас том том донгосох юм.

    2 3 Хариу бичих
  9. Hitduud hudlaa jujig hij bgama dain hij chadahgui eeee

    0 0 Хариу бичих
  10. Өөрийн итгэл үнэмшил байхгүй,хагас мэдрэл,хунхууз гөлөгнүүд бааварыг магтдаг.Яагаад гэвэл төрөлхийн мулгуй,усан тэнэгүүд мөртлөө,шуналтай,хорчин гөлөгнүүд тул хужаа өвгөний нийтлэл гэх зүйлийг магтаж магтан сайшаадаг...

    1 3 Хариу бичих
    • баабарыг муулж дур ханаад энэ баас өдрийг их тааламжтай өнгөрөөдөг байх.

      0 0
  11. Орос, Украин 2 бол 1 үндэстэн. Украина гэдэг нь Орос хэлний окраина (зах хязгаар гэсэн үг) гэсэн үг юм. Тайвань арлыг португальчууд нээсэн гэдэг нь ч одоо хаашаа ч юм бэ дээ. Бусад тал дээр бол Баабарт итгэж бна, яагаад гэвэл Баабар Хятад угсаатай хүн учраас.

    1 0 Хариу бичих
  12. Энэ байдалд эцсийн цэг тавих сонирхол Хятадад байгаа, ингээд удаан үргэлжилбэл байдал улам дордоно гэдгийг маниас илүү ойлгож байгаа байх. Яг одоо бол сайхан шалтаг гарч ирж байна. Сүүлд нь манай улсын дотоод хэрэгт оролцсон гээд Америкийг буруутгана. Тэгээд ч Америк, НАТО-гоос бусад улс орнууд Тайванийг Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа, тусгаар тогтносон улс гэж үздэггүй. Хятад Орос шиг маяглахгүй Тайваний зэвсэгт хүчин ямар байх ч нэг их сонин биш, бүсэлж байгаад навсайтал пуужиндчихад больёоо л болох байх даа.

    1 4 Хариу бичих
  13. Пелоси очно гэсэнээрээ Тайваньд БНХАУ-ын сүрдүүлгийг үл тоон айлчилчихлаа. Одоо Си Жиньпиний хариу үйлдэл сонирхолтой байна. Хэрвээ БНХАУ дорвитой хариу арга хэмжээ авахгүй бол Си Жиньпин огцрох бараг тодорхой болох нь дээ.

    5 1 Хариу бичих
  14. Баабар бас голын олж бичдэг гайхалтай нийтлэлч шүү

    7 1 Хариу бичих
  15. Хятад гарвальтай Баабар хятадааа л маггтаж. Хэзээ ч гадагшаа дайрдаггүй гнэ үү

    5 10 Хариу бичих
  16. Би дотоод гадаад улс төрийн үйл явдлыг бараг л Баабарын бичсэнээр хүлээж авч итгэдэг. Тэр манай эрүүл ухаантнуудын нэг гэж боддог. Тэнэг хүмүүсийг ялгахад маш амархан аргыг би зааж өгье. Тэнэгүүд Баабарыг муулж доромжилдог.

    23 6 Хариу бичих
    • bogs zail

      1 2
  17. Яг уугуул газар нутаг гэдэг нь далайн аль нэг арлын хувьд эргэлзээтэй ойлголт, манж чин улс ч гоминданы Чан Кай Ши-н засаг төр ч Хятад гэдэг улсыг л төлөөлнө ер нь газар нутаг бол тэр улсын л өмч тэгэхээр Хятадын л нутаг. Газар нутаг мөнхөд байна тэгэхээр улс нь газраа мэдэх нь зөв. Тухайн үед амьдарч байсан хүмүүсийн санал зөрөлдөөнөөс болоод салж бутраад байвал улс орон аажимдаа мөхнө байлгүй дээ

    0 0 Хариу бичих
  18. ОРОС УКРАИН 2 СЛАВЯНЧУУД БУЮУ 1 ҮНДЭСТЭН! ТАЙВАНЬ ХЯТАДЫН НЭГ ХЭСЭГ БИШ! ХЯТАД ДҮРВЭГСДЭЭР ДҮҮРЧ ХҮН АМЫН ОЛОНХИ БОЛСНООС УУГУУЛ АРД ТҮМЭН НЬ ТӨЛӨГ ГАРВАЛТАЙ ОДОО Ч АЖ ТӨРСӨӨР БАЙГАА! ХЯТАД КОЛОНЧЛОХ САНААРХЛАА ИЛТ ТУЛГАЖ, АМЕРИК Ч БУУРАЙ ОРНЫГ КОЛОНЧЛОГЧИД ЯЛГААГҮЙ! ЭНЭ НОХОЙН АМЫГ ХАМХИЖ БАЙХГҮЙ БОЛ 1 ӨДӨР "ОЙРД НЬ МОНГОЛ БИШ" ГЭЖ ХУЦАЖ ЧАДАХ ХӨЛСНИЙ ХӨГШИН НОХОЙ!!! ОДОО БОЛИОД ҮХЭЖ ДАЛДАРЧ ҮЗ!!!

    6 6 Хариу бичих
    • Өөрийн гэсэн байр суурьгүй гэр орондоо ч хүссэнээрээ бж чаддаггүй эхнэртээ юмуу нөхөртөө базуулчихсан, хүүхэд байхын л сэтгэц нь эмгэг суучихсан хүмүүс л Баабарыг утасны цаанаас муулж хагас дутуу нойртой хонодог шүү

      2 0
  19. ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮН АМЫГ НЭМЭЭД НЭМЭЭД ЧҮҮ ЧАЙ 1 ТЭРБУМ! ТЭР ЧИГТЭЭ ХҮН АМЫН ӨСӨЛТ ЗОГССОН ХУВХАЙ ХӨГШИН ХУВАЛЗНУУД! ХЯТАДЫН ХӨРШ ХОЛБООНЫ НЭГДЭЛ НЬ БАРАГ 6 ТЭРБУМ ХҮН АМЫН ЮУ ГЭХ ЁСТОЙ БОЛЖ ТААРАХ ВЭ? БААБАА АРАА БАРИМЖААТАЙ ГӨХ Л ДӨӨ ГАХАЖ ҮХЭВ!!!

    1 2 Хариу бичих
  20. Хахахаа 1800аад оны үед Хятадыг япончууд үрсэнгүй хөгжүүлж гэнэ. Адилхан өлссөн ядарсан орнууд байлаа. Юуны чинь үсрэнгүй хөгжих. Ядаж кино үздэггүй юм уу

    1 5 Хариу бичих
    • Азид япон тэр үедээ үсрэнгүй хөгжилтэй хөлөг онгоц тээвэрлэгч ,онгоц танк бүх зэвсэгээ маш чанартай хийдэг англи маягаар хөгжсөн улс бсан юм аа миний дөө..Юм жаахан унш хоосон толгой. Миний хүү 7настай ч чамаас илүү мэдлэгтэй юм бна.

      0 0
  21. ХОЛЫГ ХОЛБООД БИЧ ҮГҮЙ БОЛ хойчдоо бүү ГАЙ БОЛДОО ЗӨНӨГ өө

    2 3 Хариу бичих
  22. Het medemhiireh yum.Uuriinhuu hemjeenii medlegee uurtuu uldee.

    0 2 Хариу бичих
  23. Уламжлалаараа Хятадын үе үеийн төр гадагш байлддаггүй, гадагш эзлэн түрэмгийлэл хийхээс үргэлж зайлсхийсээр ирсэн. ГЭНЭЭ 20 Р ЗУУНЫ ТҮҮХЭН ДЭХЬ ХЯТАДТАЙ ХОЛБООТОЙ ДАЙНЫ ТҮҮХИЙГ БААБАР ГУАЙ МЭДЭХГҮЙ БНА ГЭЖ БАЙМААРГҮЙ Л ЮМ ДАА .

    4 2 Хариу бичих
  24. Энэ нөхөрт ямар хамаа байна .ялагдвал ялагдана л биз

    4 4 Хариу бичих