Коронавируст халдварын тархалт өндөр хэвээр байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 339 хүн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Тэдгээрийн 202 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Дорноговьд-41
Баянхонгорт 13
Дархан-Уулд 11
Ховдод 8
Орхонд 6
Сүхбаатар аймагт хоёр хүн өвчилжээ.
Манай улсад коронавируст халдварын омикрон BA.4, BA.5 хувилбар тархалт өндөртэй байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.