Эрчим хүчний системд холбогдолгүй үлдсэн ганц сумыг нарны эрчим хүчээр хангалаа

Азийн хөгжлийн банкны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд хэрэгжсэн Говь-Алтай аймгийн Алтай сумын нарны цахилгаан станцын өргөтгөлийг хүлээн авлаа. Бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдолгүй үлдсэн Монгол Улсын хамгийн сүүлийн сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумыг нарны эрчим хүчээр 24 цагийн турш тасралтгүй хангахаар боллоо

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, сумын төвийн 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчлэх барилга угсралтын ажлуудыг эхлүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)