ЭМЯ: Сүүлийн хоногт 347 тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 347 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 939,010 болж нэмэгдэв. Илэрсэн халдварын 174 нь Улаанбаатар хотод, 173 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд 24, Дархан-Уулд тав, Дорноговьд 24, Дорнодод хоёр, Орхонд найм, Өмнөговьд 77, Увсад 21, Ховдод 12 бүртгэгджээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)