Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 375тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн халдваруудын 165 нь нийслэлд байгаа бол 210 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн 12 аймагт коронавируст халдвар бүртгэгджээ. Эрүүл Мэндийн Яамнаас манай улсад Омикроны BA.4, BA.5 хувилбар тархаж байгааг мэдээлсэн билээ. "Коронавируст халдварын уг хувилбар нь толгой өвдөх шинж тэмдгээр эхэлж, нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох, юм залгиж чадахгүй болох, бөгшүүлж ханиалгах зэрэг шинж тэмдгээр илэрнэ.