Сүүлийн хоногт 323 иргэнээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллээ танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 323 халдвар шинжилгээгээр батлагджээ. Эдгээрийн 193 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, орон нутагт 130 хүнээс халдвар илэрчээ. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Баянхонгорт дөрөв, Дархан-Уулд нэг Дорноговьд дөрөв, Дундговьд дөрөв, Орхонд 10, Өмнөговьд 75, Сүхбаатарт зургаа, Увсад ес, Ховдод 13 бүртгэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)