Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 11-нд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлиг гаргасан. Энэхүү зарлигаа Үндэсний их баяр наадмын нээлтэд зориулан үг хэлэхдээ танилцуулсан юм.

Зарлигийн хоёр дугаар зүйлд “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасан. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсаас Арабын нэгдсэн Эмират улс, Кувейт улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залжээ.