Сү.Батболд: Оффшор дансанд Д.Цогтбаатар бид хоёрын нэр байхгүй

Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын дэлгэсэн оффшор данстай иргэдийн мэдээлэл манай улсад өрнөж буй халуун сэдвээр тодроод байна. Монгол телевиз өчигдөр орой /05.09/ оффшор дансны хэрэгт Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, Петровис компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл болон Ү.Ишжамц Дамдин нарыг оффшор данстай хэмээн мэдэгдсэн юм. Ж.Оюунгэрэл, Ү.Ишжамц нарын хувьд оффшор данстай Монгол Улсын иргэдийн хайлтаас нэр нь илэрч оффшор данстай нь тодорхой болоод байна. Харин Сү.Батболд, Д.Цогтбаатар нар уг мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Сү.Батболд: Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана

“Монгол Улсад хүн бүр хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхтэй. Надад оффшор данс байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний хувьд 2004.01.05-нд Капитрон банкнаас хуулийн дагуу, ил тодоор өөрийн нэрээр гүйлгээ хийж, хувьцаа худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл ямар нэг оффшор компаниар дамжуулалгүй өөрийн  нэрээр бүртгүүлсэн. Тухайн үед 18771 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2005 онд тус компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан учраас энэ компаниас гарсан.

"Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана”

Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн учраас 2005 онд гарсан компанийхаа тухай, үүнтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх боломжгүй байсан. Хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар мэдүүлсээр ирсэн. Би 1992 оноос "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулсан.

"Миний хувьд хувьцаа худалдаж авсан, хувьцаагаа зарсан. Хувьцааны худалдаа хийх үйл ажиллагаа л явуулсан"

Энэ компани хэд хэдэн удаа Улсын шилдэг татвар төлөгч компаниар шалгарч байсан. Миний хувьд хувьцаа худалдаж авсан, хувьцаагаа зарсан. Хувьцааны худалдаа хийх үйл ажиллагаа л явуулсан. Тэрнээс биш оффшор компанитай ямар ч холбоогүй. Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана” гэлээ.

Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар: Өөрийнхөө шударгаар олсон мөнгөө дансанд байршуулах буруу юм биш

“Оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Австралийн хөрөнгө оруулалттай "Бату Майнинг" компани нь гадааддаа оффшор данстай байдаг. Ер нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гадааддаа оффшор данстай байдаг. Тухайлбал, Оюутолгой компани гэхэд л толгой компани нь Голландад оффшор компанитай. Тухайн үед Австрали талын захирлыг томилох хүртэл Монголын талаас төлөөлөл болоод түр сууж байгаач гэсэн хүсэлт тавьсны дагуу би ямар ч цалингүй, зөвхөн нэрээ бүртгүүлж байсан удаатай.

"Оффшор данстай байх, хулгайлсан мөнгөө угаах хоёр ялгаатай"

Би тухайн үед 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд уг компаниас гарсан. Хөрөнгө оруулалт хийсэн 11 сая төгрөгийг 1998 оноос үйл ажиллагаа явуулсан өөрийн хуулийн компаниас гаргасан. Тухайн үед надад тэр хэмжээний мөнгийг гаргах боломж байсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2007 оноос эхлэн хэрэгжиж эхэлснээс нь хойш өөрийнхөө хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрт байгаа хувьцаагаа нэгд нэгэнгүй оруулж өгсөн. Оффшор данстай байх, хулгайлсан мөнгөө угаах хоёр ялгаатай. Өөрийнхөө шударгаар олсон мөнгөө дансанд байршуулах буруу юм биш.

"Өөрийнхөө шударгаар олсон мөнгөө дансанд байршуулах буруу юм биш"

Гадныханд хувьцаа худалдаж аваад борлуулах үйл ажиллагаа маш нээлттэй явагддаг” хэмээн тус тус байр сууриа илэрхийллээ. Үүнээс гадна Ерөнхий сайд асан Сү.Батболдын ах С.Бат-Очир мөн оффшор данстай гэх мэдээлэл байгаа юм. Энэ тухай Сү.Батболд “Түүнийг шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шалгуулаад удахгүй олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй гэж хүссэн” гэж хэллээ. Тэд энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана гэдгээ энэ үеэр онцоллоо. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Борьогий алт залгисан хар хөх үхдэл

    0 0 Хариу бичих
  2. bitgii huts

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ