Ерөнхий сайд Японы Элчин сайдын яаманд зочилж эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж тус улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо хадлагад өртөж харамсалтайгаар амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монголчуудын анд нөхөр, эрхэм хүмүүн Абэ Шинзо таалал төгссөнд гүнээ эмгэнэн харуусаж байна. Энэ хүнд цаг үед түүний хайртай гэр бүл, найз нөхөд, Японы ард түмэнтэй бид сэтгэл зүрхээрээ хамт байх болно" хэмээн эмгэнэл илэрхийлээд байсан юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гүн эмгэнэл илэрхийлье.Монголын ард түмэн үүрд дурсана.

    0 0 Хариу бичих