Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэж сонирхсоны дараа үндэсний сурын талбайд зочилж, эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр сум тавьснаас нэг удаа оносон юм.






