Дархан аварга А.Сүхбат Төв аймгийн наадамд хоёр давжээ

Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан 11.00 цагаас эхэлнэ. Энэ жилийн наадамд Монгол туургатны бөхчүүд урилгаар ирж барилдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн тэгш ойг тохиолдуулан олон жил барилдаагүй аварга, арслан тэргүүтэй бөхчүүд зодоглоно. Тэдний нэг нь дархан аварга А.Сүхбат юм. Тэрээр Төв аймгийнхаа наадамд зодоглож хоёр давжээ. Гурвын даваанд сумын заан Б.Отгонбаатарт өвдөг шороодсон байна


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)