"Боловсрол" телевиз "Banijay" группийн албан ёсны эрхтэй бэлтгэн хүргэдэг “Яг түүн шиг-2022” шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар үзэгчдэд хүрлээ. Монголчуудын хүндэтгэн хайрладаг найман уран бүтээлч нийт 76 үзүүлбэрийг шоуны турш бэлтгэн толилуулсан байна. 10 дахь дугаарын онцлог нь оролцогчид үзүүлбэрээ өөрсдөө сонгож, бэлтгэсэн явдал байлаа. Тэд дараах дүрүүдэд өөрсдийгөө хувиргаж 10 дахь дугаартаа бэлтгэсэн байв.
Наран-Pink Чойжоо-Michael Jackson Эрка-Жавхлан Мишээл-Freddie Mercury Баянаа-James Brown Баярмаа-Diana Damrau Уянга-Christina Aguilera Зори-Ed Sheeran
Улмаар "Яг түүн шиг-2022" шоуны ялагчаар дуучин С.Наран тодорлоо.
Дуулах, бүжиглэх, жүжиглэх зэргээр уран бүтээлчдийн чансааг сорьдог тус шоуны ард 200 гаруй хүн ажилласан бөгөөд "Боловсрол" телевизийн баг хамт олон хагас жилийн турш тус төсөл дээр ажиллажээ.