Фото: “Дээлтэй Монгол 2022” наадам

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам 16 дахь удаагаа Сүхбаатарын талбайд эхэллээ.

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, "Монгол костюмс" ХХК хамтран зохион байгуулж “Дээлтэй Монгол 2022” наадам өмнөх жилүүдээс цар хүрээний өргөн дэлгэр болж, хэд хэдэн онцлогтой болж байна.

“Дээлтэй Монгол” наадмын хамгийн онцлох зүйл нь монголын үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал байдаг. Тэгвэл энэхүү баярын жагсаалд найман настай балчираас наян настай буурал хүртэлх нас, насны, төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс дэлхийд ганцхан гоёл болсон үндэсний хувцсаараа гоёж иржээ. Баярын жагсаалд төрийн байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөлөл, бяцхан багачууд, азай буурайнууд, одонтой ээж, миссүүдийн төлөөлөл гээд Нийслэлийн дүүрэг тус бүрээс л гэхэд 1000 гаруй иргэд баярын жагсаалд оролцов. Ардын хувьсгалын тэгш ой тохиож буй гэдэг утгаараа иргэдийн оролцоо идэвх сайн байгааг онцлоод ойролцоогоор 8000 орчим иргэд оролцож байна гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэллээ.

Энэ жил анх удаа тус наадмын хүрээнд "Дээлтэй диско" арга хэмжээг зохион байгуулна. Мөн "DanceChance" энтертайнменттай хамтран наадмын хүрээнд "Дээлтэй Монгол Challenge"-ыг зохион байгуулсан бөгөөд 27 хамтлаг уран бүтээлчид бичлэгээ ирүүлжээ. 

Уг наадмыг сонирхох жуулчид ч цөөнгүй байлаа. Тэдний хувьд хувцас гоёлын ихэд шохоорхож, соёлын арга хэмжээг шимтэн сонирхож байлаа. Тус наадмыг сонирхох жуулчдыг тоог нарийн гаргах хүндрэлтэй ч 500-800 жуулчин 1-2 цаг тус наадмыг ирж сонирхсон гэсэн тоог хэллээ. Баярын жагсаалд нийслэлийн есөн дүүргийн иргэдээс гадна Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгийн төлөөлөл зорин ирж оролцлоо. Энэхүү “Дээлтэй Монгол” наадмын санаачлагч нь “Монгол костюмс” компанийн захирал Б.Сувд юм.

Фото

Дээлтэй Монгол наадам

Фото

Дээлтэй Монгол наадам

Фото

Дээлтэй Монгол наадам

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)