Добутамины ачаалалтай зүрхний хэт авиан шинжилгээ хийж эхэлжээ

Монгол-Япон эмнэлгийн Зүрх судасны тасаг нь Монголд анх удаа Добутамины ачаалалтай зүрхний хэт авиан шинжилгээний аргачлалыг боловсруулан Оюуны өмчийн зохиогчийн эрхээ гардан авлаа.

Энэхүү шинжилгээ нь зүрхэнд добутамин эмийн бодисоор ачаалал өгч, хэт авиан шинжилгээгээр ачааллын үед илэрсэн миокардийн түр зуурын үйл ажиллагааны өөрчлөлтийг үнэлж, миокардын цус хомсролыг илрүүлдэг өндөр ач холбогдолтой, өртөг багатай шинжилгээ аж.

Монгол-Япон эмнэлэгт тус шинжилгээг хийж эхлүүлээд байгаа бөгөөд добутамины ачаалалтай зүрхний хэт авиан шинжилгээ хийлгэхээс өмнө Зүрх судасны кабинетийн мэргэжлийн эмчид үзүүлэх юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)