Б.Шаравын гудамж хүртэл шинээр тавих 0.89 км авто замын хучилтын ажил өнөөдөр эхэллээ

Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Номин Юнайтед" их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэл шинээр тавих 0.89 км авто замын хучилтын ажил өнөөдөр эхэлж байна. Шинэ авто замын сүлжээ, холбоос зам бий болгож, түгжрэлийг бууруулах зорилгоор энэ онд 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр барихаар төлөвлөсөн. Тус 22 байршилд авто зам, замын байгууламж барьснаар гол замууд дахь хөдөлгөөний эрчим нийт 20 хувиар буурах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)