Өчигдөр буюу долоодугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 501 автомашин, Ханги боомтоор 215 автомашин, Булган боомтоор 96 автомашин, Шивээхүрэн боомтоор 147 автомашин хил нэвтэрчээ. Харин зэсийн баяжмал тээврийн 39 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарчээ.
Манай улс оны эхний 5 сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Зургаадугаар сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд авто замаар 5,138 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг нийт оны эхнээс 8,064.7 мян.тн нүүрс экспортод гарчээ. Харин өнгөрсөн 7 хоногт 619.3 мян.тн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.