QR код уншуулан Хөвсгөл нуур орчмын замын мэдээллийг авч, аялал зугаалгаа төлөвлөх боломжтой

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын гурван чиглэлд нийт 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил хийгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км автозам дагуу гурван байршлыг, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км автозам дагуу хоёр байршлыг тус тус хаасан бөгөөд хаагдсан хэсэг тус бүрд түр зам гарган ажиллаж байна. Улаанбаатар хот болон орон нутгаас Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт нэвтрэх хэсгийн пост дээр QR код бүхий самбарууд байршуулах ба зорчигчид тус кодыг гар утсаараа уншуулан түр замуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг урьдчилан авах бүрэн боломжтой юм. Автозамын барилгын ажил хийгдэж байгаатай холбогдуулан тодорхой байршлуудад анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг байрлуулж байгаа боловч шөнө оройн цагаар замын хөдөлгөөний аюулгүй байдлаа бүрэн хангаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)