2022 оны тавдугаар сарын 8-наас эхлэн долоо хоног бүрийн ням гарагт үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уясан “Яг түүн шиг-2022” шоуны ес дэх дугаар үзэгчдэд өчигдөр хүрлээ. Онцлох зүйл олонтой тус дугаарт Монголын алдартай уран бүтээлчид урилгаар оролцож, найман оролцогчтой хамтран дуулсан юм. Мөн энэ удаагийн дугаарт шүүгч, оролцогчдын оноо болон өмнөх дугааруудад цуглуулсан оноон дээр үзэгчдийн мессеж саналыг нэмж, ялагчийг тодруулсан юм.
Энэ удаагийн дугаарт,
Уянга-Реппер Ginjin

Мишээл-"Увертюра" хамтлаг

Чойжоо-дуучин Б.Хонгор

Баярмаа-"Хар сарнай", "Чоно" хамтлаг

Эрка-"Гурван бүдүүн" хамтлаг

Наран-"Нисванис" хамтлагийн дуучин Амгаа

Баянаа-МУГЖ Т.Ариунаа

Зори-"Люмино" хамтлагтай тус тус хамтран монголчуудын сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдийг толилууллаа.

Ес дэх дугаарын ялагчаар "Хар сарнай" хамтлагийн С.Амармандахыг дуурайсан залуу жүжигчин Х.Баярмаа ялагчаар тодорлоо. Тэрээр үзүүлбэрээ "Хар сарнай" хамтлагийн Б.Баярмандах буюу Маадай, "Чоно" хамтлагийнхантай хамт толилулуулсан юм.