Бөхийн төрлүүдийн 2022 оны “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 2-10-нд Бахрайны Манама хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын багийн түрүүч Бахрайныг зориод байгаа бөгөөд дасгалжуулагчаар ОУХМ П.Сумъяа, Л.Энхбаяр, Б.Идэрсайхан, спортын мастер Ё.Батдархан, Д.Гал-Эрдэнэ, Б.Өсөхбаяр, У.Оюунбаяр, шүүгчээр М.Бямбаноров нар ажиллана.
Азийн аваргад барилдах Монголын баг тамирчид: U15 насны ангилал: Хөвгүүдийн 38 кг: Б.Анартулга (Дархан-Эрхэт Майнинг) 41 кг: У.Буянхишиг (Дархан-Эрхэт Майнинг) 44 кг: А.Мөнхтөгс (Орхон, Ирээдүйн одод) 48 кг: М.Аманбек (Дархан-Эрхэт Майнинг) 57 кг: М.Сумъяабазар (Дархан Эрхэт Майнинг) 62 кг: Д.Шинэхүү (Дорноговь) 68 кг: Г.Анхбаяр (Хөвсгөл) 75 кг: Э.Бямбадорж (Орхон, Ирээдүйн одод) 85 кг: Б.Нямдорж (Завхан) Охидын 42 кг: Б.Мөнхцэцэг (Дорноговь) 46 кг: Г.Сарнай (Баянзүрх дүүрэг) 50 кг: Б.Ариунзул (Төгс) 54 кг: Ү.Мягмарбаяр (Хөвсгөл) 62 кг: Ү.Мөнгөнчимэг (Төв) U20 насны ангилал: Эрэгтэйчүүдийн 57 кг: Л.Мөнх-Од (Төв) 61 кг-д Э.Энхболд (Төв) 65 кг: П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор) 70 кг: Т.Баатарцогт (Хасу-Мегастарс) 74 кг: Б.Батбаяр (Хасу-Мегастарс) 79 кг: Т.Дэмчигдорж (Их Монголын хүчтэн) 86 кг: Н.Батбилгүүн (Төв) 92 кг: Б.Ган-Эрдэнэ (Төв) Эмэгтэйчүүдийн 50 кг: Э.Золжаргал (Төв) 53 кг: Э.Буман-Аюуш (Баянхонгор) 55 кг: Б.Хишигсүрэн (Баянхонгор) 62 кг: Б.Хоролгарав (Спортын төв сургууль) 65 кг: А.Даваажаргал (Налайх, Голомт) 76 кг: М.Марал (Хасу-Мегастарс)