УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Иргэдийн орлого, амьжиргаа үнэхээр дэндлээ. Хоёр хүн тутмын нэг нь ядууралд байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судалгааг харлаа. Ядуурлын түвшин 30 хувьтай байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь ядууралд орсон гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судлаачид хэлж байна" гэлээ.