Б.Жавхлан: 2023 оноос халамжийг хэрэгтэй хүмүүст нь л өгнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа ямар бодлого баримтлахаа хэллээ. Тэрээр "Бид 2023 оны төсвийн сахилга батыг улам чангаруулна гэж бодож байгаа. Урсгал зардлыг их хэмжээгээр нэмдэг төслүүдээс татгалзана. Халамжийг хэрэгтэй хүмүүст нь, хэрэгтэй хүүхдүүдэд нь л өгнө. Ингэж төсөвтөө орон зай гаргаж хөгжлийн төслүүдээ санхүүжүүлнэ гэж зорьж байгаа" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Энэ хүний хэлснээс харахад урьд тэгээд хэрэггүй хүмүүст нь бас өгдөг байсым байх даа. Бараг гэмт хэрэг хийж байсан гэж хэлэх гээд байгаа юмуу даа. Эд нар нээрээ сонин сонин юм ярина шүү. Халамж авдаг жишиг шалгуурыг өөрчлөөд, стандартчиллаад шинээр өгч эхэлнэ гэх гээд л байх шиг... надаас асуучихгүй, 3 ромбтой их дээд сургууль төгссөн хүн гэртээ халамж аваад, тэгээд хувийн бизнесээ хийгээд явж байхад асуугаач... алиа ч юм ярих юм дөө

    0 0 Хариу бичих
  2. 3-хан сая гаруй хүн амтай дэндүү цөөхөн Монголчууд бид Төрийн халамжийн асуудал яг өөрсдөө ярилцаад зөв хамгийн оновчтой бодлоготой явах нь зөвхөн Монголчууд бидний чухал асуудал.

    0 0 Хариу бичих
  3. одоо тэгээд хэрэггүй хүмүүс өгөөд байгаа болж байна уу..... ямар хариуцлаггүй үг хэллэг хэрэглэдэг......

    1 0 Хариу бичих