Дэлгэрмөрөн голоос эмэгтэй хүний цогцос олджээ

Дэлгэрмөрөн голд цогцос байна гэсэн дуудлагыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зургаадугаар сарын 30-ны өдрийн 17.36 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 9 км замыг туулан 18.05 цагт очиж “Дэлгэрмөрөн” голын уснаас нэр, нас тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг 20 минут ажиллаж гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн байна. Иргэдийг  хэт халууцсан үедээ голын усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчих хэрэгтэйг анхааруулан сэрэмжлүүлж байна.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Авгайгаа зодоод алчлаа гэж бодлоо ш дээ, Нөгөө дуучинг

    10 5 Хариу бичих