27 сая ямаатай манай улсын малчдын нийт орлогын 60-70 хувийг бүрдүүлдэг ноолуурын ханш ид үнэд ордог цагаараа хоёр дахин буурсан байна. Эмээлт захын ханшаар нэг кг ноолуур 60000-90000 төгрөгийн үнэтэй байна. Дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг дангаараа хангадаг Монгол улс ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болговол ашиг нь 40 дахин өснө гэж эдийн засагчид тооцоолсон байдаг.Монголын ноолуурыг цагаан алттай дүйцэхүйц үнэд хүргэх боломж бий юу? Тоймч Г.Байгаль энэ талаар мэдээлэл хүргэнэ.