“13 хүүхэд мориноос унаж бэртсэнээс найм нь амиа алдсан”

Уралдаагч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагууд  мэдээлэл хийж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтэн "2022 онд олон баяр наадам товлогдсон байна. Үүнтэй холбоотойгоор унаач хүүхэд осолдох тохиолдол нэмэгсэн. Нийт 3000 гаруй хүүхэд уралдаанд оролцсон нь бүртгэгдсэн. Эдгээрээс ес нь бэртэж, нэг нь эндсэн. Түүнчлэн бүртгэлгүй уралдаан зохион байгуулах тохиолдол элбэг байна. Тиймээс сум орон нутгийн удирдлагууд хууль дүрмийн бус уралдаан, сунгаа зохион байгуулахаас татгалзах хэрэгтэй" гэв. 

Харин ОБЕГ-ын Хүүхэд хамгааллын сургалт хариуцсан мэргэжилтэн "Сүүлийн нэг сарын хугацаанд усны ослоор 3-14 насны дөрвөн хүүхэд эрсэдлээ. Нийслэийн хэмжээнд Хэрлэн, Туул, Тэрэлж голын дагуу завьт, хөдөлгөөнт эргүүл хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдүүдээ авч явахдаа хараа хяналтаа сулруулдаг. Нэг ч хором анхаарлаа алдаж болохгүй. Бид өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн  "Үер уснаас үрсээ хамгаалъя" аян хэрэгжүүлээд явж байна гэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан "2022 оны эхний таван сард  нийт 944 хүүхэд гэмт хэрэг, осол гэмтэлд өртөж хохирсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2,4 дахин өссөн үзүүлэлт юм. Гэмт хэрэгт өртсөн 36 хүүхэд нас барсан. 316  хүүхэд биедээ гэмтэл авсан. Мориноос унасан, чирэгдсэн, бэртсэн 13 хүүхэд бий. Тэдний  найм нь нас барсан. Харин цөөнгүй нь эмнэлгийн байгууллагад ухаангүй байна. Түүнчлэн хичээл сургууль амарснаас 10 хүүхэд өндрөөс унаж, гурав нь амиа алдсан. Түүнчлэн дөрвөн хүүхэд эд зүйлд дарагдсанаас гурав нь нас барсан" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Xuuxdee bainga xarj xamgaalj alivaa osol ersdel berxsheeliin tuxai tedend bainga sanuulj baix xeregtei shuu dee

    0 0 Хариу бичих
  2. chairan chuuchduud!!!, aimaar umaa .

    0 0 Хариу бичих