Г.Занданшатар: 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй тооцоолол гарсан

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулж байгаагаа танилцууллаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ахлан ажиллах юм байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнгөрсөн долоо хоногт гишүүд бүгд иргэд, олон түмнийхээ санал бодлыг сонслоо. Иргэдийн илэрхийлсэн санал бодлыг дүгнэвэл хамгийн гол асуудал нь үнийн өсөлт байна. Эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь гадаад хүчин зүйлээс ихээхэн хамаарч байгаа ч анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй. Хүмүүсийн амьжиргааны гол үндэс болсон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ. Төмс 970 төгрөг байсан бол 2500, лууван 2000 төгрөгөөс 4700, ургамлын тос 4300-9500, байцаа 3000 төгрөг байсан бол 5200, атар талх 1280-аас 1700 төгрөг болж өссөн байна.

Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэд тээвэрлэлтийн зардал нэмэгдэж илүү өндөр үнээр очиж байна. АИ-92, 95 шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутамд 164 буюу 1.6 дахин нэмэгдэж буй нь инфляцын суурь шалтгаан болж байна. Инфляц дэлхий нийтийн зовлон болсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан Үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг дүгнэн үзэж, шаардлагатай зарим арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг судлах хэрэгтэй. Түүнчлэн үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтайг олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж байна. Импортоос хамааралтай манай улсын эдийн засаг ирэх ес болон аравдугаар сар болон оны эцэс гэхэд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ард иргэд ихээхэн нэрвэгдэж болзошгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хүнсний аюулгүй байдал хангамжийг сайжруулах тогтоол гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх асуудал зүй ёсоор тавигдаж байна.

Амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй тооцооллыг Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Иймд УИХ-аас үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Hyataduud zuu zuun sayar ni yaduurlaas gargaad baidag. MANai garamgai uls turchid zuu zuun myangaar ni yaduuchuudaa nemeed baidag...

    0 0 Хариу бичих
  2. дотооддоо ямарч үйлдвэрлэлт байхгүй газар ухаж баялагыг гадныхантай нийлж цөлөмдөг бүх үйлдэл нь буруу 2 намын эрлийз урвагсад сөнөтүгэй

    0 0 Хариу бичих
  3. Эрх баригчдад амрах эрх үгүй. Ард түмэн инфляцад дарлуулж дууслаа байна. Ямар арга ажил хийхээ бодож ярьж хийх цаг болжээ

    1 0 Хариу бичих
  4. Zandka darga sayahan irgediin dundaj orlogo 4000USD geed baigaagui bil uu

    0 0 Хариу бичих