Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А. Доржсүрэнгийн нэрэмжит Өсвөрийн улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний бүсийн тоглолтууд амжилттай явагдаж, охидын 46, хөвгүүдийн 43 баг өрсөлдлөө.
Долоо хоногийн турш үргэлжилсэн тэмцээний аваргаар /хөвгүүд/ МУБИС-ийн "Ноён" баг тодорч, алтан медалийн эзэд болсон бол Сэлэнгэ аймгийн хөвгүүдийн баг мөнгөн медаль хүртлээ. Дорнод аймгийн баг хүрэл медаль хүртэж, "Уурхайчин" баг дөрөвдүгээр байрт шалгарлаа. Харин охидын ангилалд "Хилчин" спорт хорооны "Хилчин-1" баг түрүүлж, Говь-Алтай аймгийн охидын баг мөнгөн медаль хүртсэн. "Уурхайчин" багийн охид хүрэл медаль хүртэж, Хэнтий аймгийн охид тусгай байрт шалгарав.
