Мөсөн өргөөнд “Friendship Cup Mongolia-2022” нөхөрсөг тоглолт болно

Цар тахлын улмаас удаан хүлээлгэсний эцэст “Friendship Cup Mongolia-2022” нөхөрсөг тоглолт Степпе Арена-Мөсөн өргөөнд ирэх сарын 5-ны өдөр зохион байгуулагдахаар болжээ. Нөхөрсөг тоглолтод олон улсын холимог баг болон Монголын баг оролцох юм байна. Ахмад хоккейчдын энэхүү тоглолтыг үзэгч фэнүүддээ үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд Монголын багт Ерөнхий сайдын алба хашиж байсан зэрэг олны танил хүмүүс тоглох аж. Долдугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт шайб хаяж тоглолтыг эхлүүлнэ. Үзэгчдийг тоглолт эхлэхээс 15 минутын өмнө суудлаа эзлэхийг зохион байгуулагчдын зүгээс зөвлөж буй бөгөөд Мөсөн өргөөний доторх агаарын хэм суудлын эгнээний байрлалаас хамаарч +5-аас +15 хэм учраас хувцсаа тохируулж өмсөхийг анхаарууллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)