УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах үеэр дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нь гишүүд дэмжээгүй юм.

УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД: -Э.Оюунболдын шүүхийн шийдвэрийг харахад зөвхөн Э.Оюунболдод зориулж гараагүй байна лээ. Шүүхийн энэ шийдвэр допингийн асуудалд холбогдож шийтгэл хүлээсэн бүх бөхчүүдэд үйлчлэхээр юм билээ. Тэгэхээр тухайн бөхчүүд бүгдээрээ барилдах уу. Мөн Э.Оюунболдын буруу бус тогтолцоотой холбоотой буруу гэж шийдсэн учраас цолыг нь сэргээх үү?

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: -Допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд МҮБХ-ны Удирдах зөвлөлөөс хариуцлага оногдуулсан. Тэдгээр бөхийн нэг нь улсын арслан Э.Оюунболд. Спортын арбитр ТББ-ын гаргасан шийдвэрийг БЗД-ийн шүүх хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгэх даалгавар гаргасны дагуу Э.Оюунболд барилдсан. Нөхцөл байдал ийм болсон, Ардын хувьсгалын 100, 101 жилий ой болж байгаа гэдэг үүднээс МҮБХ-ны Удирдах зөвлөл бусад таван бөхийн асуудлыг хэлэлцэнэ.