Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр "Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд сум дундын ойн ангиудыг өөрчлөн зохион байгуулж байгаа. Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн ангийг хоёр хуваах шийдвэр гаргалаа.
Мөн ойн хортон шавьжтай тэмцэх асуудлыг хэлэлцлээ. Энэ оны тавдугаар сарын судалгаагаар нийт 737 мянган га талбай хортон шавьж тархсан гэсэн дүн гарсан. Хамгийн их тархацтай нь Хөвсгөл аймаг. 327 мянга 489 га газарт хортон тавьж тархсан байна. 2021 оны судалгаагаар 297 мянган га газарт хортон шавьж тархсан гэж үзэж байсан. Гэвч өнөөдөр 737 га болж нэмэгдсэн байна. Тиймээс Засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөг гарган ойн хортон шавьжтай тэмцэхээр боллоо. 2022 оны төсөвт энэ ажилд зарцуулахаар 650 сая төгрөг суулгасан. Энэ мөнгөөр өнгөрсөн хугацаанд Булган аймаг, Улаанбаатар хот, Архангай аймаг, Хөвсгөл аймгийн тодорхой хэсэгт хортон шавьж устгах ажлын зохион байгуулсан" гэлээ.