ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор "Азийн хүүхдүүд" VII олон улсын спортын наадам энэ оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-нд ОХУ-ын Владивосток хотод болно. Уг наадамд 14-16 хүртэлх насны өсвөр үеийн тамирчид 273 багц медалийн төлөө өрсөлдөнө. Наадмын хөтөлбөрт спортын 19 төрөл багтсан бөгөөд бадминтон, сагсан бөмбөгийн 3х3, бокс, кураш, элсний волейбол, жүдо зэрэг төрлүүдээр тэмцээн өрнөх юм. Манай улсын баг тамирчдаас “Владивосток-2022” наадамд 98 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид спортын долоон төрөлд өрсөлдөхөөр мэдүүлсэн талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.