Ц.Даваасүрэн: Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчлөө
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Цэц энэ сарын 27-нд сонгуулийн пропорциональ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн 2016 оны шийдвэрээ эргэн харж, хүчингүй болголоо. Уг нь Үндсэн хуульд "Цэцийн шийдвэр эцсийнх байна" гэсэн заалт бий. Цэцийн дээр тэнгэр л бий гж ярьдаг. Гэтэл энэ цаг мөчөөс эхлээд Цэцийн шийдвэр эцсийнх байхаа болилоо. Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчлөө. Цэц хууль бус шийдвэр гаргаснаар ард түмний төлөөлөл биш, намын төлөөлөл төрийн эрхийг барихаар болж байна. Засгийн бүх эрх ард түмний гарт гэдэг бол энэ цаг мөчөөс эхлээд намын гарт шилжих үүд хаалгыг Цэц нээлээ. Ийм шийдвэр гаргасан Цэцийн есөн гишүүнийг эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхэд хүргүүлж байна" гэлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
Бат инженер 2022/06/29
ҮХ-д өөрчлөлт орууулна гэж ард түмнийг талцуулж байхын оронд цэцийн энэ шийдвэр зөв шүү дээ. Даган мөрдөх хэрэгтэй. 2016 онд МАН-ын захиалгаар хуучин дүгнэлт гаргасан байдаг юм. Алдаагаа л засаж байна. Өөр юм биш
0 0 Хариу бичихЗочин 2022/06/29
Дэмжиж бна . Цэц ҮХ иа зөрчиж ҮХ ийг сахин хамгаалах үүргээ биелүүлж чадсангүй учир огцрох ёстой
0 0 Хариу бичих