Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ. Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын аваргуудаа тодруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд есдүгээр сард Сербийн Белград хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Үүнээс гадна амжилттай оролцсон тамирчдыг үндэсний шигшээ багт сонгож авах юм. Өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74 кг, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын барилдаан болж, 10 жингээс долоод нь шинэ аварга төрлөө.
Тэмцээний дүн:
Эрэгтэйчүүдийн 57 кг
1. Занданбудын Занабазар (Хилчин)
2. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс)
3. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)
3. Батжаргалын Төгс (МУБИС)
61 кг
1. Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
2. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)
3. Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)
3. Энхбатын Энхболд (Аваргууд)
65 кг
1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
2. Төмөр-Очирын Тулга (Хүч)
3. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс)
3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)
70 кг
1. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
2. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)
3. Гансүхийн Бэгзжав (Алдар)
3. Шинэбаярын Дэлэг (Хилчин)
74 кг
1. Олонбаярын Сүлдхүү (Алдар)
2. Болдбаатарын Сандуйжадамба (Хилчин)
3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)
3. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)
Эмэгтэйчүүдийн 62 кг
1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
2. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
3. Энхбатын Гантуяа (Хилчин)
65 кг
1. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)
2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Баянхонгор)
3. Баяраагийн Майцэцэг (Аваргууд)
68 кг
1. Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)
2. Зоригтын Болортунгалаг (Хилчин)
3. Алтансүхийн Даваажаргал (Налайх)
72 кг
1. Энх-Амарын Даваанасан (Алдар)
2. Баярбаатарын Сарнай (Налайх)
3. Энхбаярын Цэвэгмэд (Алдар)
76 кг
1. Ганбатын Ариунжаргал (Алдар)
2. Ган-Очирын Уртнасан (Хилчин)
3. Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)