Хятадын оршин суугчдын дундаж өндөр 2017-2022 онд нэмэгдэж, эрэгтэйчүүд 1 см-ээр өссөн тухай БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооны төлөөлөгч Лю Жиньфэн мэдэгдлээ.
"Хот ба хөдөөгийн оршин суугчдын өндрийн ялгаа аажмаар багасаж байна. 2020 онд 18–44 насны эрчүүдийн дундаж өндөр 169.7 см, эмэгтэйчүүдүүдийнх нь 158 см болсон нь 2015 оны үзүүлэлтээс 0.8-1.2 см-ээр өссөнийг харуулж байна" хэмээн Лю Жиньфэн өгүүлжээ. Төлөөлөгчийн хэлснээр, хоол хүнсний чанар, амжиргаа сайжирсан нь өсөлтөд нөлөөлж байгаа юм.
China Daily сэтгүүл 2016 онд “eLife” судалгаанаас иш татан 1896 – 1996 онд хятад хүмүүс 10 см-ээр өссөн тухай нийтлэж байв.