"The Hu" хамтлаг Европын орнуудаар аялан тоглоно

"The Hu" хамтлаг нь Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж улсынхаа түүх,  соёлыг  гадаад ертөнцөд сурталчлан таниулж яваа юм. Тус хамтлаг өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын 10 хотоор аялан тоглолтоо хийсэн бол дахин нэг тоглолтынхоо хуваарийг гаргасан байна. Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 26-наас арванхоёрдугаар сарын 09-ний хооронд Европын орнуудаар тоглолтоо хийх бөгөөд "Хар аянгын аялал" хэмээн нэрийджээ. Тоглолтын тасалбар энэ баасан гарагийн 09:00 цагаас худалдаанд гарах аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Амжилт хүсье ! Бас эрүүл энхийг :)

    0 0 Хариу бичих