2021-2022 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төгсөх нийт 14790 суралцагч байна.
Монгол Улсын Засгийн газрын суралцагчид тэтгэлэг олгох журмын дагуу:
Регистрийн дугаар буруу, алдаатай 1383 суралцагч, техник, мэргэжлийн боловсролын удирдлагын мэдээллийн tvets.edu.mn системд давхардсан 323 суралцагч, Боловсролын удирдлагын мэдээллийн esis.edu.mn системтэй давхардсан 570 суралцагч, Дээд боловсролын удирдлагын мэдээллийн hemis.edu.mn системтэй давхардсан 4121 суралцагчийн мэдээллийг нэг бүрчлэн тулгалт хийж алдааг залруулж байна гэж БШУЯ-аас мэдээллээ.