Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Их долоогийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр Орос Украины нутаг дэвсгэр дээр ялах ёсгүй гэж мэдэгджээ. “Орос ялах ёсгүй. Бидний дэмжлэг, Оросын эсрэг хориг хэдий хугацаанд шаардлагатай тэр хэрээр ирэх өдрүүд, айсуй саруудад үргэлжилнэ” хэмээн Макрон онцолсон байна.
Тэрээр мөн Украины дайныг 2022 оны сүүлээр дуусна гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Мөн өөрийн орны зэвсэг техникийг Украины газар нутгийг хамгаалахад хувь нэмэр болж байна гэжээ.
Үүний өмнөхөн Францын БХЯ-ны сайд Себастьян Лекорню, Украин хангалттай тооны хуягт илгээхээ мэдэгдэж байсан юм. Украин мөн Францаас хөлөг онгоцны эсрэг цохиолт өгөх зориулалттай Exocet пуужингийн цогцолбор худалдан авч байна.