Бидний хэрэглэж буй шатахуун дэлхийд үнэтэйд тооцогдох уу

Шатахууны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж хэтэвч нимгэн иргэдийн амжиргаанд дараа болж буй. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хууль ёсоор иргэд өдгөө зөвхөн идэхийн төлөө амьдраад ч хэрэгцээгээ хангаж хүчрэхээргүй хямралт нөхцөл байдлын урд тулж ирлээ.

Энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд инфляц 15.1, Улаанбаатар хотод 16.2 хувьтай гарав. Шатахуун, хүнс, импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нэмэгдсэнээс дотоодын шатахууны үнэ өссөн бол тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц, тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн хоёр сард хурдтай нэмэгдэхэд нөлөөллөө.  Өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 23-ны байдлаар 1385 төгрөгөөр худалдаалагдаж байсан литр АИ80 автобензин өдгөө 2370 төгрөг болжээ. Харин АИ92 автобензины үнэ 1450 төгрөгөөс 2389 төгрөг хүртэл  өссөн байна. Энэ нэг жилийн хугацаанд дизель түлшний үнэ  хамгийн их өсжээ. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сард нэг литр дизель түлш 2227 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 3730 төгрөгт хүрч, алслагдсан аймгуудад хэдийнэ 4000 давжээ. 

Бид дэлхийд хэр үнэтэй шатахуун хэрэглэж байна вэ?

Дэлхий даяар нэг литр АИ95 авто бензиний дундаж үнэ 1.46 ам.доллар байна. Шатахууны үнэ улс орон бүрд харилцан адилгүй ч баян орнуудад үнэ өндөр байдаг бол ядуу буурай орнууд болон газрын тос олборлож, экспортолдог улс орнуудад үнэ хамаагүй бага байдаг.  Улс орнуудын үнийн зөрүү нь бензиний янз бүрийн татвар, татаастай холбоотой. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй шатахууныг бид Хонг Конгоос 2.999 доллароор авч болно. Шатахууны үнийн тухай жагсаалтыг гаргадаг https://www.globalpetrolprices.com/ сайтад мэдээлснээр джлхийн 150 орноос Хонг Конгийн дараагаар Финлянд, Исланд, Дани зэрэг улсуудад шатахуун хамгийн өндөр үнэтэй байгаа юм. Харин Монгол Улс энэ жагсаалтын дээгүүр бас, доогуур ч биш яг голоор жагсжээ. Манай улсад АИ95 төрлийн автобензин 1.233 долларын үнэтэй байна гэж тус сайтад мэдээлжээ. 

Үнийн өсөлтийн эсрэг тэд юу хийж байна вэ?

Цар тахлын шокноосоо гарч амжаагүй байтал Орос, Украин улсуудад үүсэн нөхцөл байдал байдлыг улам дордуулж өдгөө ганц манай улсад гэлтгүй дэлхий өнцөг булан бүрд үнийн өсөлттэй нүүр тулаад буй. Тухайлбал, Канадын Статистикийн газраас нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, энэ оны тавдугаар сард тус улсын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 7.7 хувиар өссөн нь 1983 оноос хойш тохиож буй инфляцийн дээд үзүүлэлт болжээ. Тухайн сард шатахууны үнэ өмнөх сарынхаас 12 орчим хувиар нэмэгдсэн нь инфляцийн өсөлтөд ихээхэн нөлөөлсөн байна. Харин Их Британид шатахууны үнэ дээд амжилт тогтоосон тул жижиглэнгийн худалдаачид ашиг хонжоо хайсан хэрэгт буруутгагдаж байна. Ням гарагт Их Британид шатахууны үнэ дээд цэгтээ хүрч амьжиргааны хямралыг улам бүр нэмэгдүүлжээ. Харин Нигер улсын худалдааны төв Лагос хотын шатахуун түгээх станцад эмх замбараагүй байдал ноёрхож байна. Нигерт шатахууны хомсдол гурван долоо хоног гаруй үргэлжилж байгаа аж. Харин АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд ханшдаа хүрээд байгаатай холбоотойгоор лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдэн Оросын Украинд явуулж байгаа дайнаас үүдсэн үнийн өсөлтөд нэрвэгдсэн Америкийн хэрэглэгчдэд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг Конгресст уриалсан байна. АНУ-д бензиний дундаж үнэ энэ сард нэг галлон нь таван доллар болсон нь жилийн өмнөх энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар энгийн шатахууны галлон буюу ойролцоогоор 3.79 л тутамд 18.4 центийн татвартай байгаа бол дизель түлшний галлон тутам 24.4 центийн татвар авч байгаа юм байна. Тэрээр хэлэхдээ “Энэхүү 18 центийн хөнгөлөлтийг нэг цент ч үлдээлгүй хэрэглэгчдэд хүргээсэй гэж компаниудаас хүсэж байна. Яг энэ үед дамын наймаа хийх цаг алга” гэжээ. БНСУ-ын тухайд үнийг бууруулахын тулд мөн л татвараас чөлөөлөх, татварыг бууруулах арга хэмжээ авч байгаа бөгөөд тус улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаанд шатахууны татварыг 30 хувь чөлөөлөхөөр болжээ. Хэрэглээний газрын тосны 85 орчим хувийг импортолдог Энэтхэг улсад түүхий эдийн үнийн өсөлт хүндээр нөлөөлж байгаа тул Засгийн газраас татвар бууруулах шийдвэрт мөн хүрсэн юм. Энэ мэтээр улс орнууд өсөн нэмэгдсээр буй шатахууны үнийг бууруулахын тулд өөр өөрийнхөөрөө арга зам хайж, арга хэмжээ авч байна. Харин манай улсын тухайд АИ92, АИ80 автобензин нь 2018 оноос онцгой албан татваргүй болсон. Гэхдээ НӨАТ болон гаалийн татвар АИ92, дизель түлшинд байсан юм. Дизель түлшний онцгой албан татварыг шаардлагатай тохиолдолд Засгийн газар зохицуулах боломжтой гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдээлж байсан. Ингээд уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх үед дизелийн түлшний үнийг тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварыг 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O” төгрөг болгох шийдвэр гаргасан билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. Neg udaanii haltar togrog awaad ingej bichij bgaa setguulchiin orontsog shaaltuur ergeed oort ni daramt bolno gej bodohgui l bga bhdaa!

    0 0 Хариу бичих
  3. бидний авч байгаа цалин наад харьцуулаад байгаа дэлхийн улсуудын цалингийн чинь хажууд "шүлс" шүү дээ ...

    2 1 Хариу бичих
    • яг үнэн цалинтайгаа харьцуул

      0 0