Монгол Улсын Ардын зураач, БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Лэгшидийн Чуваамэдийн уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гарах гэж байна. “Зуун дамжих урлал” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 29-ны өдөр нээлтээ хийх бөгөөд үзэсгэлэнд ар гэрийнхэн, ойр дотны хүмүүсийн урын санд үлдсэн 50 гаруй бүтээл, нэрт сийлбэрчийн томоохон бүтээлүүдийн эх загвар, гар зургуудаас түүвэрлэн олон нийтэд толилуулж байна. Мөн ардын гар урлал, уран сийлбэр судлаач, сонирхогч хүн бүрт зориулан “Chuvaamed” уран бүтээлийн цомог номын нээлт болох юм. “Зуун дамжих урлал” уран бүтээлийн үзэсгэлэнг 2022 оны долоодугаар сарын 5-ныг дуустал нийтэд толилуулна.