"Математик, англи хэл, монгол хэлний ЭЕШ-ыг бүх шалгуулагч өгдөг болно"

"Элсэлтийн ерөнхий шалгалт 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар мэдээлэл хийлээ. 

БҮТ-ийн захирал Л.Ганбат "ЭЕШ-ыг зургаадугаар сарын 23- өдрүүдэд 49 байран дээр зохион байгууллаа. Шалгалт дууссан даруй хүүхдийн дүн оноог гаргасан. Шалгалтын дүн оноо гарч дууссантай холбоотойгоор ЭЕШ-ын батламжийг олгож эхэлсэн. Хүүхдүүд батламжаа цахимаар хэвлэж авах боломжтой. Ингэснээр хүүхдүүд их, дээд сургуульд элсэх боломж нээгдэнэ. Тус шалгалтыг хэвийн, амжилттай зохион байгуулахад хамтарч ажилласан баг хамт олонд талархал илэрхийлье. 

Энэ жилийн ЭЕШ-д 36253 шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс 2872 шалгуулагч ирээгүй. Тэдний олонх нь өмнөх оны төгсөгчид байна. Шалгуулагчийн 92 хувь нь шалгалтад хамрагдсан.Газарзүй, Түүхийн хичээлд бага ирцтэй хамрагдсан байна. Сүүлийн дөрвөн жилийн хэмжээст оноог харахад ерөнхий дундаж нь бага зэрэг хэлбэлзэлтэй байна. 

Нийт шалгуулагчийн 24693 нь их дээд сургуулийн босго оноог давсан байна. Харин 7333 сурагч шалгалт өгсөн нийт хичээлээр 480-аас бага оноо авсан. Харин 1355 нь шалгалт өгсөн бүх хичээлээр 480-аас бага оноо авсан байгаа юм. Түүнчлэн 2019 онд 109 шалгуулагч 800 оноо авсан бол 2020 онд 182, 2021 онд 209, энэ онд 208 шалгуулагч 800 оноо авсан байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр танхимд гар утсаа ашиглахыг оролдсон болон өөрийнхөө оронд өөр хүүхэд оруулахыг завдсан зөрчил гарсан. Тэдгээр хүүхдүүдийн дүн оноог хүчингүй болгосон бол гар утастай холбоотой гурван зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Зарим шалгуулагч ЭЕШ-ын дүн оноогоо хүлээн зөвшөөрөхгүй, материалаа өөрсдөө хянах хүсэлт гаргасан. Долоо хоногийн хугацаанд тэдгээр хүүхдийн хүсэлтийг хүлээн авч, шалгаж байгаа. Будалтаас хамаарч шалгалтын хариулт зөрсөн, зөрчил гарсан нэг ч тохиолдол гараагүй. Энэ жилийн шалгалтын материалыг БҮТ-ийн цахим хуудсанд байршуулна. 

Цаашид ЭЕШ-ыг олон улсын жишигт нийцүүлэхээр судалж, ажиллаж байна. Бид ирэх намар оюутан элсүүлэх журам шинэчлэгдэж байгаатай холбоотой мэдээллийг зарлана. Ирэх 2023 оноос эхлэн хүүхэд бүхэн математик, англи хэл, монгол хэл, байгалийн ухааны нэгдмэл агуулга зэрэг хичээлийн шалгалтыг заавал өгдөг байхаар шийдвэрлэнэ. Гэхдээ суурь боловсролын шалгалтын материал, сонгон судлах боловсролын материал хоёрыг ялгаатай боловсруулна. Мөн англи хэлний олон улсын шалгалтын оноог дотоодод дүйцүүлнэ" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. hUUHDUUDIIG BITGII ZOVOO HUSSEN SHALGALTAA L UGUG DEE. bAIGAL NIIGMIIN UHAANII HICHEEEL TES UUR SHINJLEH UHAAN TEHEER MAT DEER IHENKH NI UNAJ SETGELEER UNADAG TOH TURUU UED GARCH BSAN UNEHEER HETSUU SHUU BODOLTSOOROI HUMUUSEE !!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    1 0 Хариу бичих
  2. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

    0 0 Хариу бичих