IVisa гэдэг жуулчлалын компаниийн явуулсан санал асуулгаар амьдралын дундаж нас, нарны гэрэл, ажлын цаг, амьжиргааны өртөг, нутгийн хүмүүсийн нөхөрсөг зан зэрэг үзүүлэлт нь хамгийн чухал хүчин зүйл болж байна. Эдгээрээс хамаарсан дэлхийн хамгийн аз жаргалтай хотуудын чансааг шинэчлэн гаргажээ.

Португалийн Лиссабон хот жилийн 2801 цаг нарлаг байдаг бөгөөд дунджаар 31 цагийн ажлын долоо хоногтойгоор эхний байранд, нөхөрсөгөөр хоёрдугаарт бичигдэв.

Хүн амынх нь дундаж нас 84 жил гэсэн үзүүлэлтэй Барселона жагсаалтын хоёрт оров. Үүний зэрэгцээ ажлын долоо хоногийн цаг нь 30 байгаа нь тэргүүлэгч Лиссабоноос ч бага аж. Харин амьжиргааны өртгөөр 40 хотоос 11-д бичигджээ.

Хамгийн аз жаргалтай 10 хот:

  • Лиссабон, Португали
  • Барселона, Испани
  • Афин, Грек
  • Ром, Итали
  • Сидней, Австрали
  • Мадрид, Испани
  • Торонто, Канад
  • Сан-Хосе, Коста-Рика
  • Истанбул, Турк
  • Бангкок, Тайланд