Шинэ Дели хотын цагдаагийн газраас сэтгүүлч Мохаммед Зубаирыг 2018 онд нийтэлсэн жиргээнийхээ төлөө шашны үзлийг гутаасан хэргээр баривчилжээ. Alt News цахим хэвлэлийг үүсгэн байгуулагч Зубаир даваа гарагийн орой нийслэлд баривчлагдаж, цагдаагийн газар нэг хоноод шорон руу шилжсэн тухай Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Alt News-ийн өөр нэг үүсгэн байгуулагч Пратик Синха твиттер хуудсандаа Зубаирыг баривчлагдахаас өмнө цагдаагийн газраас дуудаж байцаалт аваагүй, шууд эрхэнд нь халдсан гэж мэдэгджээ.
Зубаирыг 2018 онд хинду шашны бурхан Хануман хэмээх сармагчны нэрээр нэгэн зочид буудлын нэрлэсэн явдлыг тохуурхаж хиндучуудыг доромжилсон гэсэн гомдол цагдаагийн газарт ирсэн аж.