Хятадын "Бүс ба зам" төслийг сөрөхөд 600 тэрбум доллар төсөвлөнө

Их долоогийн удирдагчид хөгжиж буй орнуудын дэд бүтцийг санхүүжүүлэх, Хятадын "Бүс ба Зам" төслийг сөрөхөд 600 тэрбус ам.долларын санхүүжилт босгохоор тохиролцлоо. Таван жилийн хугацаанд дээрх санүүжилтийг төрийн болон хувийн сангаас бүрдүүлэх аж.

Германы өмнөд хэсэгт орших Шлосс Элмау хотод болж буй Их долоогийн уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төлөөх түншлэл" хөтөлбөрөө дахин эхлүүлж буйг зарласан юм. 

"Зайлшгүй шаардлагатай дэд бүтэцгүй тул хөгжиж буй орнууд цар тахал зэрэг дэлхий нйитийг хамарсан цочролыг илүү хүчтэй мэдэрдэг. Энэ бол зөвхөн хүмүүнлэгийн асуудал биш, бид бүгдийн эдийн засаг, аюулгүй байдлын асуудал " хэмээн Байден өгүүлжээ. Мөн АНУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхийн эрүүл мэнд, жендэрийн тэгш байдал, дижитал дэд бүтцийг сайжруулахад тус дөхөм болох зорилгоор бага, дунд орлоготой орнуудад таван жилийн хугацаанд 200 тэрбум долларын буцалтгүй тусламж олгохоо амалжээ. Гэхдээ эдгээрийг холбооны сан болон хувийн хөрөнгө оруулалтын үндсэн дээр шийдэхээ хэлээд улс орнууд ардчилсан орнуудтай түншлэхийн үр өгөөжийг олж харах боломж олгоно гэв.

Эртний торгоны замын худалдааны замын орчин үеийн хувилбарыг бий болгоход зорилготой “Бүс ба Зам” нэртэй хөрөнгө оруулалтын схемийг 2013 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин санаачилж байв. Дээрх санаачилгад 100 гаруй улсын бүтээн байгуулалт, хөгжлийн хөтөлбөрүүд багтаж буй.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Архаг колоничлогчид гэнэт ухаан орсон уу?! Ккк. 500 жил хийгээгүй ажлаа одоо хийж барах уу??

    1 0 Хариу бичих
  2. ingeed delhii 2 huvaagdvaa gej. gehdee delhiin huch dorno zugt ali hediin shiljeed ehelsen tul anu bolon europe ch hetsuu baidald oroh n. oorsdiin bairaa, togtooson dollariin systemee aldahgui gej 600 terbum zartsuulaad ch negent ongorson baih

    2 0 Хариу бичих