Жо Байден "будаа идэв"
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден туслахуудынхаа хийх ажлыг нь сануулж бичсэн цаасыг санамсаргүй эргүүлж олон нийтэд харуулж орхижээ.
Тэнд “Рузвельт танхимын уулзалтад оролцогсодтой мэндлэх", дараа нь өөрийн байрыг эзлэх гэх мэтээр заасан байв. Мөн яриагаа хоёр минутаар хязгаарлахыг зөвлөжээ. Ийм "будаа идэх" бичгийг Байден өмнө нь Америкийн мужийн захирагч нартай салхины эрчим хүчний тухай зөвлөлдөх үеэр харуулсан байсан юм.
Харин Цагаан ордны ажилтан асан Ханна Хэнкинс улстөрчид ийм арга өргөнөөр хэрэглэдэг гэдгийг сануулаад Барак Обама ч сануулах цаас ашигладаг байсныг өгүүлжээ.
.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.