Монгол Улсад өнөөдрийн байдлаар 85 000 барааны тэмдэг бүртгэгдсэн байна.Оновчтой сонгосон барааны тэмдэг, бренд нэр нь ихэнх компанийн хамгийн өндөр үнэ бүхий хөрөнгө нэр төрийн баталгаа болдог. Дэлхийд хамгийн алдартай барааны тэмдгийн нэг болох Coca Cola, IBM тэмдэгтүүдийн үнэ тус бүр 50 тэрбум доллараас ч илүүд үнэлэгддэг байна. Хэрэглэгчдэд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг ялгах боломж олгодог барааны тэмдэг шошгыг хэрхэн хамгаалуулах хийгээд барааны тэмдэгттэй холбоотой мэдээллүүдийг хуульч С.Ганзориг тайлбарлан хүргэж байна.