"Born on the Fourth of July "киног энэ лхагва гарагт Америкийн соёл мэдээллийн төвд толилуулах гэж байна. Оливер Стоун уг киног найруулж, зохиолыг нь Стоун, Кович нар бичиж, Том Круз, Кира Седгвик, Рэймонд Ж.Бэрри, Жерри Левин, Фрэнк Уэйли, Виллем Дафое нар гол дүрд тоглосон юм. Тус кинонд Кович (Круз)-ын 20 жилийн амьдралыг харуулсан бөгөөд түүний хүүхэд нас, Вьетнамын дайны үед цэргийн алба хааж, саажилттай байсан, дайны эсрэг тэмцэлд шилжсэн үе зэргийг харуулсан байна. Энэхүү кино нь дэлхийн хэмжээнд 162 сая ам.долларын ашиг олж, 1989 оны арав дахь хамгийн их орлого олсон кино болж байсан. 62 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр "Шилдэг кино", "Шилдэг эрэгтэй жүжигчин" зэрэг найман номинацид нэр дэвшин шилдэг найруулагч, шилдэг кино найруулга зэрэг шагналуудыг хүртсэн. Үүнээс гадна шилдэг кино, шилдэг эрэгтэй дүр, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн төрлөөр дөрвөн “Алтан бөмбөрцөг” шагнал хүртжээ.